Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

4 дүгээр хавсралт · Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт

Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно:

Нэг. Тоормосны систем

1.5. Зогсоолын тоормос дор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон:

Тайлбар: Зогсоолын тоормосны идэвхжилийг шалгахдаа хөдөлгүүрийн ачааллыг хүч дамжуулах ангиас салгасан байна.

Хоёр. Жолооны механизм

2.3. Жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ дор дурдсанаас илүү болсон:

Тээврийн хэрэгслийн төрөлЖолооны хүрдний сул эргэлт (градус)
Суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин5
Автобус, троллейбус10
Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин — шингэн хүчлүүртэй10
Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин — шингэн хүчлүүргүй5

Гурав. Дугуй

3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ дор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн:

Дугуйн хээний гүний зөвшөөрөгдөх доод хэмжээ

Дөрөв. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги

Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл

5.6. Тээврийн хэрэгсэлд дор дурдсан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулсан:

Тайлбар: Дээрх заалт нь улсын бүртгэлийн дугаарын тэмдэг болон таних тэмдгийн гэрэл ойлгох шинж чанар бүхий дүрс, бичиглэл, хүрээ, дэвсгэрийн өнгөнд хамаарахгүй.

Зургаа. Бусад эд анги, нэмэлт хэрэгсэл

Тайлбар: Салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Салхины шилнээс бусад шилэнд гэрэл бууруулагч наалт (толины тусгал харагдах хэсгээс бусад хэсэгт) ашиглаж болох бөгөөд гэрэл нэвтрүүлэх чадвар нь урд хаалганы шилэнд 70%, бусад шилэнд 60%-аас багагүй байна.

Хавсралтын гол санаа

1. Дугуйн хээний гүн: суудлын 1.6 мм, автобус 2.0 мм, ачааны 1.0 мм, мотоцикл 0.8 мм.

2. Жолооны сул эргэлт: суудлын 5°, автобус ба хүчлүүртэй ачааны 10°.

3. Шилний гэрэл нэвтрүүлэх чадвар: урд хаалга 70%, бусад 60%-аас багагүй.

Ном бүрэн дуусав — Drive & Grow