Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

Арван найм. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх

Автомашины гадна талын гэрлүүдийн байрлал

18.1. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна:

Гэрэлтүүлэггүй замд холын/ойрын гэрэл, гэрэлтүүлэгтэй замд ойрын гэрэл, чиргүүлийн оврын гэрэл

18.2. Дараах тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ:

18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.

18.4. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.

Тайлбар: Үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрэлтэй хамт ойрын буюу манангийн гэрлийг асааж болно.

Харанхуйд зогсоход оврын гэрэл асаах, ослын зогсолтын тэмдэг

18.5. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд чиргүүл чирч явахдаа ба зогсож байхдаа бүхээг дээрх «Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл» таних тэмдгийг асаана.

Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслүүд: холын, ойрын, оврын, тоормосны, манангийн, ухрах арааны, эргэх чиг заадаг гэрэл
Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслүүдийн нэршил
«Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл» таних тэмдэг асаалттай байна

18.6. Манангийн гэрлийг үзэгдэлт хангалтгүй нөхцөлд болон мөн харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийн хамт хэрэглэж болно.

18.7. Гэрэлтүүлүүрийг суурин газрын гаднах замд өөдөөс тээврийн хэрэгсэлгүй үед хэрэглэхийг зөвшөөрнө. Түүнийг суурин газарт тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашины жолооч албан үүрэг гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед хэрэглэж болох бөгөөд харин бусад тээврийн хэрэгсэлд суурилуулахыг хориглоно.

18.8. Тээврийн хэрэгсэлд өдрийн цагаар асааж явахад зориулан үйлдвэрээс тоноглосон гэрлийг жолооч өдрийн цагт хөдөлгөөнд оролцохдоо асааж болно.

Бүлгийн гол санаа

1. Гэрэлтүүлэггүй зам → холын эсвэл ойрын. Гэрэлтүүлэгтэй зам → зөвхөн ойрын.

2. Өөдөөс машин 150 м дотор ирвэл холын гэрлээ ойрын руу шилжүүл.

3. Нүд гялбавал: ослын гэрэл асаа, эгнээгээ бүү өөрчил, хурдаа хас.

Дараагийн бүлэг → Арван ес. Хорооллын доторх хөдөлгөөн