Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

Хорин тав. Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага

25.1. Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хөдөлгөөнд оролцоход урд талдаа цагаан, ар талдаа улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байна.

Мопед нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтаар түүнд хамаатуулан заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байна.

25.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд унадаг дугуй, мопедын жолооч нь бусад тээврийн хэрэгслийн жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино.

Харанхуйд гэрэл ойлгогчгүй унадаг дугуйчин жолоочид бараг харагдахгүй

25.3. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

10 хүртэлх, 10-14 насны хүүхэд, 14 ба 16 насны хязгаар

25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно:

Тайлбар: Зорчих хэсгийн захаар байрлан явахдаа зохион байгуулалттай цуваагаар яваа тохиолдолд нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэн явж болох бөгөөд бусад тохиолдолд зөвхөн ар араасаа цуварч явна.

Унадаг дугуйн зам, эгнээ, 1 м-ээс өргөн ачаа, цуваагаар явах
Унадаг дугуйчид зорчих хэсгийн баруун захаар цуваагаар явж болно

25.5. Энэ дүрмийн 25.4-т заасны дагуу зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсхүл унадаг дугуй нь явган хүний замаар явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй байвал зохино. Хэрэв явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан, явган зорчигчийн үүргээр хөдөлгөөнд оролцоно.

Хөвөөгөөр явах, явган хүний замд 10 км/цаг, бууж явгалах

25.6. Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна.

Явган гарцаар унаж гарах, зүүн буюу буцаж эргэх хориотой

25.7. Унадаг дугуй, мопедын жолооч нь зорчих хэсгээр байрлан явахдаа зөвхөн гүйцэх, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахын тулд зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө. Хэрэв уг үйлдлийг эгнээнээс гарахгүйгээр гүйцэтгэх боломжтой бол зүүн гар талын эгнээ рүү орохыг хориглоно.

Саад тойрохын тулд зүүн эгнээнд орох 3 жишээ
Уулзвар, гарцаас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсгийг огтлон гарахдаа тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавина

25.8. Унадаг дугуй, мопедын жолооч нь уулзвар, гарцаас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсгийг огтлон гарахдаа тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

25.9. Унадаг дугуй, мопедын жолоочид дараах зүйлийг хориглоно:

Унадаг дугуй, мопедод хориотой 6 үйлдэл

Бүлгийн гол санаа

1. Насны хязгаар: унадаг дугуй 14-ээс, мопед 16-аас дээш замд гарна.

2. Явган хүний замаар явбал хурд 10 км/цаг-аас хэтрэхгүй, олон хүнтэй бол бууж явгална.

3. Явган гарцаар унаж гарах хориотой — заавал бууж хөтөлнө.

Дараагийн бүлэг → Хорин зургаа. Ердийн хөсөг, мал туух