Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг

27.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл болон чиргүүл нь холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон улсын бүртгэлийн дугаарын тэмдэгтэй байх бөгөөд дугаарын тэмдгийг MNS 4410 стандартын дагуу байрлуулсан байна.

27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ:

27.3. Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна.

27.4. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ:

1.21 «Засварын ажил» тэмдэг

27.5. Барилга, газар шорооны ажил эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь хатуу хучилттай зам, төмөр замын гармаар зорчих тээврийн хэрэгслийн дугуйн шавар шавхайг цэвэрлүүлэх, замын гадаргууг бохирдуулахгүй байх арга хэмжээ авна.

Бүлгийн гол санаа

1. 10 хүртэлх насны хүүхдийг ганцаар нь замд явуулахгүй — эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг.

2. Хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал оруулахгүй.

3. Зам засварчид 1.21 тэмдэг тавьж, гэрэл ойлгох хувцас өмсөх үүрэгтэй.

Дараагийн бүлэг → Ном дуусав — 1 ба 2 дугаар хавсралт (замын тэмдэг, тэмдэглэл) удахгүй