Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх

Зам тавьж өгөх үндсэн журам

10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.

10.2. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө.

Хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг шалгах, зогсоолоос гарахдаа зам тавьж өгөх

10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.

Гарцаар замд нийлэх, замаас гарахдаа зам тавьж өгөх дараалал

10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.

Байр эзлэх дараалал — зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх

Уулзвар, гарцаар нэвтрэх байрлал

10.5. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чиг зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна.

Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг 5.10.а, 5.10.б тэмдэг, 1.17 тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална.

Эргэхийн өмнөх байр эзлэлт, 5.10.а ба 5.10.б тэмдэг, 1.17 «Чиг заагч сум» тэмдэглэл

10.6. Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө.

Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

Зам дээрх саадын улмаас эргэх үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэх
Зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй үед баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс буцаж эргэх

10.7. Эгнээнээс явах чигийг 5.10.а, 5.10.б тэмдэг, 1.17 тэмдэглэлээр заагаагүй уулзварын өмнө, улаан гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохионы сум заасан чиг явах захын эгнээг эзэлсэн жолооч араасаа тухайн чиг явах тээврийн хэрэгсэл ирвэл өөрийн явах чигийг үл харгалзан нэмэгдэл гэрэл дохионы сум заасан чигт хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Улаан гэрэлтэй хамт ассан баруун сум бүхий нэмэгдэл дохионы үед өөрийн явах чигийг үл харгалзан баруун гар тийш эргэнэ

10.8. Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ:

1.7 тэмдэглэл бүхий уулзвараар нэвтрэх зөв байрлал — эргэлтийн дотор талд аль болох богино зайг туулна
10.8-ын а, б, в заалт — эсрэг урсгалыг сөрөхгүйгээр гарах, зүүн эргэхэд баруун гар талаараа өнгөрөөх, баруун эргэхэд захад ойр явах
Тойрог уулзвар, зэрэгцэн эргэх, 5.10.а ба 1.17-оор олон эгнээнээс давхар эргэх

Бусад газарт эргэх, хурд хасах эгнээ

10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

10.10. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

Уулзвараас бусад газарт зүүн тийш эргэхэд зам тавьж өгөх ба баруун гар талын дүрэм

10.11. Хурд хасах эгнээтэй замаас гарахдаа жолооч уг эгнээнд орсны дараа тээврийн хэрэгслийн хурдыг хасна. Харин хурд авах эгнээгээр явж замд нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

1.8 тэмдэглэлээр заасан хурд хасах ба хурд авах эгнээ ашиглах

10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

Саадыг тойрон гарахад зам тавьж өгөх, 1.11 тэмдэгтэй өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгслийн давуу эрх

Буцаж эргэх ба ухрах

10.13. Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно:

Буцаж эргэхийг хориглох газрууд — явган хүний гарц, буудал, төмөр замын гарам, гүүр, хонгил, үзэгдэлт хязгаарлагдмал газар

10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.

10.15. Уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөнийг хориглоно.

Ухрахыг хориглох газрууд — уулзвар, явган хүний гарц, буудал, төмөр замын гарам, гүүр, үзэгдэлт хязгаарлагдмал газар

Бүлгийн гол санаа

1. Хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, гарцаар нийлэхэд бусдад зам тавьж өгнө.

2. Баруун эргэх → хамгийн баруун эгнээ. Зүүн/буцаж эргэх → хамгийн зүүн эгнээ.

3. Буцаж эргэх, ухрах хориотой 7 газрыг цээжлэх нь шалгалтын гол асуулт.

Дараагийн бүлэг → Арван нэг. Гүйцэх, гүйцэж түрүүлэх