Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

Арван ес. Хорооллын доторх хөдөлгөөн

19.1. Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.

Хороолол доторх явган зорчигчийн давуу эрх - 5.23 «Хороолол» тэмдэг

19.2. Хорооллын дотор жолоодлогын дадлага хийх, тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар асаалттай зогсоох, мөн хашаа, гарааш болон нэмэлт тэмдгээр тусгайлан заасан зогсоолоос бусад хэсэгт бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин болон трактор, өөрөө явдаг машин механизмыг удаан зогсоохыг хориглоно.

Хороололд жолоодлогын дадлага хийх, хөдөлгүүр асаалттай удаан зогсох, ачааны машин/трактор удаан зогсоохыг хориглоно
Хороололд жолоодлогын дадлага хийх, хөдөлгүүр асаалттай удаан зогсох, ачааны машин/трактор удаан зогсоохыг хориглоно

19.3. Хорооллын доторх зорчих хэсгийг жолооч дамжин өнгөрөх зорилгоор ашиглахыг хориглоно.

19.4. Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.

Хороололоос гарч зам руу орохдоо бусад хөдөлгөөнд оролцогчид зам тавина

19.5. Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө.

Бүлгийн гол санаа

1. Хороололд явган зорчигч давуу эрхтэй — зорчих хэсгээр ч явж болно.

2. Хурд 20 км/цаг (Бүлэг 12), дамжин өнгөрөх зорилгоор ашиглах хориотой.

3. Хороололоос гарч зам руу орохдоо ҮРГЭЛЖ зам тавьж өгнө.

Дараагийн бүлэг → Хорь. Тууш замын хөдөлгөөн