Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

Хорин нэг. Жолоодлогын дадлага хийх

21.1. Жолоодлогын дадлагыг эрх бүхий багш өөрийн шууд удирдлага, хяналтын дор явуулах ба аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээнэ.

21.2. Жолоодлогын дадлагын багш нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх болон багшлах эрхийн үнэмлэхтэй байна.

21.3. Жолоодлогын анхан шатны дадлагыг тусгайлан бэлтгэсэн талбайд хийнэ. Харин замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын зохих дадлагатай болсон хүнийг замын хөдөлгөөнд дадлагажуулж болно.

21.4. Жолоодлогын дадлагын тээврийн хэрэгсэл нь MNS 6585 стандартын шаардлагыг хангасан байх бөгөөд дадлага хийх үед «Сургалтын тээврийн хэрэгсэл» таних тэмдэгтэй байна.

«С» - Сургалтын тээврийн хэрэгсэл таних тэмдэг

Бүлгийн гол санаа

1. Дадлагыг зөвхөн эрх бүхий багшийн хяналтан дор хийнэ — аюулгүй байдлыг БАГШ хариуцна.

2. Анхан шатны дадлага зөвхөн тусгай талбайд, дараа нь замд гарна.

3. Машин нь «С» таних тэмдэгтэй, MNS 6585 стандартад нийцсэн байх ёстой.

Дараагийн бүлэг → Хорин хоёр. Хүн тээвэрлэх