Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

Хорин хоёр. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх

22.1. Механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбоогоор, эсхүл цоройлгон ачих байдлаар найдвартай холбож чирнэ.

22.2. Хатуу буюу зөөлөн холбоогоор чирүүлэх тээврийн хэрэгслийг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүн жолоодно. Харин цоройлгон ачих байдлаар чирүүлэх тээврийн хэрэгсэлд жолооч байхыг хориглоно.

22.3. Хатуу холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 м-ээс илүүгүй байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино.

22.4. Зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 м-ээс 6 м байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200 мм × 200 мм-ээс багагүй хэмжээний улаан дарцгийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино.

Зөөлөн холбоо 4–6 м, хатуу холбоо 4 м-ээс илүүгүй, цоройлгон ачих, чирэгч машинаар чирэх
Зөөлөн холбоо 4–6 м, хатуу холбоо 4 м-ээс илүүгүй, цоройлгон ачих, чирэгч машинаар чирэх

22.5. Механикжсан тээврийн хэрэгслийг чирч яваа автобус, троллейбусанд болон ачааны автомашины тэвшинд, мөн чирүүлж яваа механикжсан тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно.

22.6. Дараах тохиолдолд механикжсан тээврийн хэрэгсэл чирэхийг хориглоно:

Чирэх хориотой 6 тохиолдол

Бүлгийн гол санаа

1. Хатуу холбоо 4 м-ээс илүүгүй, зөөлөн холбоо 4–6 м, улаан дарцагтай.

2. Цоройлгон ачсан машинд жолооч суух нь хориотой.

3. Чирүүлж яваа машины бодит жин чирэгчийнхээс ИЛҮҮ байж болохгүй.

Дараагийн бүлэг → Хорин гурав. Хүн тээвэрлэх