1 дүгээр хавсралт · Зургаа. Үйлчилгээний тэмдэг
6.1. Үйлчилгээний тэмдэг нь тухайн объектын зориулалт, байршлыг мэдээлнэ:

6.1 «Эмнэлгийн тусламжийн байр»

6.2 «Хүн эмнэлэг»

6.3 «Шатахуун түгээгүүр»

6.4 «Техникийн үйлчилгээний газар»

6.5 «Автомашины угаалга»

6.6 «Телефон»

6.7 «Хоолны газар»

6.8 «Худаг ус»

6.9 «Зочид буудал»

6.10 «Жуулчны байр»

6.11 «Хот айл»

6.12 «Амрах газар»

6.13 «Дулаан гарааш»

6.14 «Бие засах газар»

6.15 «Гал унтраагуур»

6.16 «Цагдаагийн хяналтын цэг»
6.2. Үйлчилгээний тэмдгийн доод хэсэгт тухайн объект хүртэлх зай, чиг болон тэдгээрийн нэр, хаяг, ажиллах цагийн хуваарь, утасны дугаар зэрэг нэмэлт мэдээллийг тэмдэглэсэн байж болно.
Долоо. Нэмэлт тэмдэг
7.1. Нэмэлт тэмдгийг бусад тэмдэгтэй хамт тавьж тэдгээрийн утга ба үйлчлэлийг тодруулна:

7.1.а «Объект хүртэлх зай»
Тухайн тэмдгээс замын дагуух аюул бүхий хэсэг буюу хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэсэг, эсхүл объект хүртэлх зайг заана.

7.1.б «Объект хүртэлх зай»
Суурин газрын гаднах замд 3.5 тэмдгийг уулзварын шууд өмнө байрлуулсан үед 3.4 тэмдгээс уг уулзвар хүртэлх зайг заана. Тэмдэг дэх «ЗОГС» бичлэгийн оронд «STOP» гэж бичсэн байж болно.

7.1.в, 7.1.г «Объект хүртэлх зай»
Замаас зайдуу орших объект хүртэлх зай, чигийг заана. Мөн уулзварын өмнө анхааруулах тэмдгийн хамт байрлуулж хөндлөн нийлсэн замын тухайн чигийн дагуух аюул бүхий хэсэг хүртэлх зайг заасан байж болно.

7.2.а «Үйлчлэх хүрээ»
1.9.а–1.14, 1.19, 1.21–1.28 тэмдгээр анхааруулсан аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26, 5.17, 5.18, 5.21, 5.22, 5.28 тэмдгийн үйлчлэх хүрээг заана.


7.2.б–7.2.е «Үйлчлэх хүрээ»
2.27, 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээг заана. 7.2.в тэмдэг нь үйлчлэх хүрээний төгсгөлийг, 7.2.г тэмдэг нь үйлчлэх хүрээн дотор байгааг заана.


7.3.а–7.3.в «Үйлчлэх чиг»
Уулзвар, гарцын шууд өмнө байрласан 2.2–2.9 тэмдгийн үйлчлэх чигийг заана. Мөн замаас холгүй орших объектын байршлыг заахад хэрэглэж болно.


7.4.а «Тээврийн хэрэгслийн төрөл»
Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин.

7.4.б «Тээврийн хэрэгслийн төрөл»
Чиргүүлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл.

7.4.в «Тээврийн хэрэгслийн төрөл»
Суудлын автомашин болон бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин.

7.4.г «Тээврийн хэрэгслийн төрөл»
Жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин.

7.4.д «Тээврийн хэрэгслийн төрөл»
Трактор, өөрөө явдаг машин механизм.

7.4.е «Тээврийн хэрэгслийн төрөл»
Мотоцикл.

7.4.ж «Тээврийн хэрэгслийн төрөл»
Унадаг дугуй, мопед.

7.5.а–7.5.ж «Үйлчлэх хугацаа»
7.5.а — бямба, ням гараг болон нийтээр тэмдэглэх баярын өдөр; 7.5.б — ажлын өдөр; 7.5.в — тухайн гараг; 7.5.г — тухайн цаг; 7.5.д–7.5.ж — тухайн өдөр (гараг)-ийн тухайн цаг.



7.6.а–7.6.и «Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр»
5.17 тэмдгийн хамт явган хүний зам дагуух зогсоолыг мэдээлэх бөгөөд 7.6.а, 7.6.г, 7.6.д тэмдэг нь хашлаганд шахаж зорчих хэсэг дээр зогсоох, 7.6.б, 7.6.е, 7.6.ж тэмдэг нь хашлагыг унуулж зогсоох, 7.6.в, 7.6.з, 7.6.и тэмдэг нь явган хүний зам дээр гаргаж зогсоох хэлбэрийг тус тус заана.



7.7 «Хөдөлгүүрийг унтрааж зогсоох»
5.17, 6.12 тэмдэг бүхий зогсоолд тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаалттай удаан зогсоохыг хориглоно.


7.8 «Төлбөртэй үйлчилгээ»
Тухайн үйлчилгээ, зогсоолын талбай төлбөртэй болохыг заана.

7.9 «Удаан зогсохыг зөвшөөрөх хугацаа»
5.17 тэмдэг бүхий зогсоолд тээврийн хэрэгсэл байлгахыг зөвшөөрсөн дээд хугацааг заана.


7.10 «Тээврийн хэрэгслийг шилжүүлэн журамлах сануулга»
2.27, 2.28, 7.9 тэмдгийн заалт зөрчсөн тээврийн хэрэгслийг замын тухайн хэсгээс ачиж буюу чирч шилжүүлэн журамлахыг сануулна.


7.11 «Автомашинд үзлэг хийх газар»
5.17, 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбай нь тээврийн хэрэгслийн мордмол тавцан буюу үзлэгийн сувагтай болохыг заана.

7.12 «Бүх жингийн хязгаарлал»
Бүх жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгсэлд тухайн тэмдгийн үйлчлэл хамаарахыг заана.

7.13 «Гол замын чиг»
3.1, 3.4, 3.5 тэмдэгтэй хамт тавигдаж, тухайн уулзварт нийлсэн гол замын чигийг заана.


7.14 «Эгнээ»
Гэрлэн дохио, тэмдгийн үйлчлэх эгнээг заана.


7.15 «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн»
5.17 тэмдэг бүхий зогсоол нь зөвхөн «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана.


7.16 «Хараагүй хүн»
1.18, 5.19.а, 5.19.б тэмдэгтэй хамт тавигдаж, харааны бэрхшээлтэй хүмүүс зам хөндлөн гарах гарцыг анхааруулах ба мэдээлнэ.


7.17.а, 7.17.б «Зорчих хэсгийн гадаргуугийн байдал»
7.17.а тэмдэг нь зорчих хэсгийн гадаргуу нойтон үед, 7.17.б тэмдэг нь цастай буюу мөстсөн үед тухайн тэмдэг хүчинтэй байхыг заана.









7.2. 5.17 тэмдгээс бусад тэмдгийг хоёроос олон нэмэлт тэмдэгтэй хамт байрлуулахгүй.
7.3. Тэмдгийн утга, үйлчлэлийг тодотгох зорилгоор хөдөлгөөний горимд ямар нэгэн нэмэлт хязгаарлалт тогтоогоогүй, хөдөлгөөнд оролцогчдод хялбар ойлгогдох бусад нэмэлт тэмдэг хэрэглэж болно. Ийм тэмдгийг MNS 4597 стандартад заасан нэмэлт тэмдгийн хэмжээ, техникийн шаардлагад нийцүүлэн цагаан буюу шар өнгийн дэвсгэр дээр хар өнгөөр хийнэ.

Бүлгийн гол санаа
1. Үйлчилгээний тэмдэг — цэнхэр тэгш өнцөгт, зөвхөн объектын байршлыг мэдээлнэ.
2. Нэмэлт тэмдэг дангаараа утгагүй — ҮРГЭЛЖ өөр тэмдэгтэй хамт байна.
3. Нэг тэмдэгт хоёроос олон нэмэлт тэмдэг тавьж болохгүй (5.17-оос бусад).
Дараагийн бүлэг → 2 дугаар хавсралт · Замын тэмдэглэл
