Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд

12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

Хурдны дээд хязгаар

12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.

12.5. Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна:

Хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарын хүснэгт (км/цаг)

Жолоочид хориглох зүйл

12.6. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

Бүлгийн гол санаа

1. Үндсэн хязгаар: суурин газарт 60, гадна 80, тууш замд 100 км/цаг.

2. Хороолол, сургууль орчмын бүсэд бүх тээврийн хэрэгсэлд 20 км/цаг.

3. Хурд хэтрүүлэхээс гадна ХЭТ УДААН явах, огцом тоормослох нь бас зөрчил.

Дараагийн бүлэг → Арван гурав. Гүйцэж түрүүлэх ба гүйцэх