Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

Арван долоо. Төмөр замын гарам нэвтрэх

17.1. Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлнэ.

17.2. Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.

Төмөр замыг зөвхөн гарамаар гаталж, гарамд ойртон ирэхдээ хурдаа хасна - гараагүй газраар гаталж гарахыг хориглоно

17.3. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсхүл дуут дохио (хонх) ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно.

Тайлбар: Гармын жижүүр зогсох дохиог өгөхдөө тээврийн хэрэгслийн ирэх зүгт ар буюу өвөр талаараа хандан дохиур, улаан гэрэл буюу дарцаг өргөх, эсхүл гараа алдалж дохих буюу чанга яригч хэрэгслээр зогсохыг шаардаж анхааруулна.

Гарам хаалттай, анивчсан улаан гэрлэн дохио, гармын жижүүрийн зогсох дохионы 3 жишээ

17.4. Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно.

17.5. Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөн хориглогдсон үед жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл ба 5.32 тэмдэг) буюу 3.5 тэмдэг, эсхүл гэрлэн дохионы өмнө, хэрэв эдгээр нь байхгүй бол хаалтад 5 м-ээс ойргүй зайд, хаалтгүй тохиолдолд төмөр зам хүртэл 10 м-ээс багагүй зайд зогсоно.

Гарамд зогсох байрлал: 1.11 тэмдэглэл ба 3.5 тэмдгийн өмнө, хаалтад 5 м-ээс ойргүй, хаалтгүйд төмөр зам хүртэл 10 м-ээс багагүй зайд

17.6. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

Гарамд зорчигч буулгах, хаалтыг тойрон гарах, машин механизмыг буулгалгүй гаргах нь хориотой

17.7. Төмөр замын гарам дээр жолооч зайлшгүй зогсолт хийвэл зорчигчдыг нэн даруй буулган, ослын дохионы гэрлээ асааж, гармыг чөлөөлөх арга хэмжээ авна. Хэрэв гармыг нэн даруй чөлөөлөх боломжгүй бол:

Тайлбар: Түгшүүрийн дуут дохиог нэг урт, гурван богино хэмнэлээр, зогсох дохиог өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд гэрэл буюу галаар тойруулан даллаж өгнө.

Гарам дээр зогссон тээврийн хэрэгслийг зайлуулж, хүн илгээж 1000 м-ийн зайд зогсох дохио өгнө
Гарам дээр саатсан үед: хүмүүсийг буулгаж, хоёр тийш 1000 м-ийн зайд дохио өгөх хүн илгээнэ
Түгшүүрийн дохио - урт, гурван богино дуут дохио давтан өгнө
Түгшүүрийн дохио: нэг урт, гурван богино дуут дохиог давтан өгнө
Улаан даавуу буюу гараа толгойн дээгүүр дугуйлан эргүүлж галт тэрэгний машинчид зогсох дохио өгөх
Зогсох дохио: улаан эд зүйл буюу гараа толгойн дээгүүр дугуйлан эргүүлнэ

Бүлгийн гол санаа

1. Зогсох зай: хаалттай гарамд 5 м, хаалтгүйд төмөр зам хүртэл 10 м.

2. Галт тэрэг харагдвал хаалт, гэрэл ажиллаж байгаа эсэхээс ҮЛ ХАМААРАН орохгүй.

3. Гарам дээр гацвал: зорчигч буулга → ослын гэрэл → 1000 м-т хүн явуул → түгшүүрийн дохио.

Дараагийн бүлэг → Арван найм. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх