Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

Хорин дөрөв. Ачаа тээвэрлэх

24.1. Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.

24.2. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

24.3. Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна:

Ачаа тээвэрлэх шаардлага зөрчсөн 6 жишээ

24.4. Суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно.

24.5. Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална.

Тайлбар: Хоёроос олон чиргүүл чирч буюу хагас чиргүүлийн араас чиргүүл залгаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

Тусгай журам, стандартын дагуу тээвэрлэх хэмжээнүүд: өндөр 4 м, өргөн 2.5 м, урт 20 м, арагшаа 2 м

24.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна.

«Овор ихтэй ачаа» таних тэмдэг ба харанхуйд гэрэл байрлуулах

24.7. Суудлын автомашин, мотоциклоор түүний овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно.

Суудлын автомашин, мотоциклоор оврын хэмжээнээс 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэх хориотой
Ачаа тээвэрлэхэд хориотой 6 тохиолдол

Бүлгийн гол санаа

1. Ачаа: унахгүй, харах боломжийг хязгаарлахгүй, гэрэл/дугаарыг халхлахгүй.

2. Тусгай журам шаардах хэмжээ: өндөр 4 м, өргөн 2.5 м, урт 20 м, арагшаа 2 м.

3. «Овор ихтэй ачаа» тэмдэг: уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м илүү гарвал заавал.

Дараагийн бүлэг → Хорин тав. Унадаг дугуй, мопедын хөдөлгөөн