Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

Ес. Анхааруулах дохио ба таних тэмдэг

9.1. Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ.

9.2. Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.

I. Ослын дохионы гэрэл

9.3. Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

Ослын дохионы гэрэл хэрэглэх тохиолдол: зам тээврийн осол, зайлшгүй зогсолт, харанхуйд зогссон тээврийн хэрэгсэл
Хүүхэд тээвэрлэж яваа автобус, нүд гялбасан үеийн үйлдэл, чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл

II. Ослын зогсолтын тэмдэг

9.4. Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ:

9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.

Ослын зогсолтын тэмдгийн байрлуулах зай: 15 м, 30 м, 50 м

9.6. Чирүүлж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн ард байрлуулж хөдөлгөөнд оролцоно.

III. Чиг заах ба тоормослох дохио

9.7. Жолооч хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, эргэх, зогсохын өмнө тээврийн хэрэгслийн эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар тухайн чигт хандсан дохио өгнө.

Хөдөлгөөн эхлэх ба зогсохын өмнө, хөдөлгөөний чиг өөрчлөхийн өмнө, байр эзлэхийн өмнө дохио өгөх
Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэхийн өмнөх дохио

9.8. Гараар өгөх дохиог бусад хөдөлгөөнд оролцогчдод сайтар харагдахуйц байдлаар гүйцэтгэнэ. Зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа хажуу тийш чигээр нь сунгах буюу баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа хажуу тийш чигээр нь сунгах буюу зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө.

Гэрлээр, зүүн гараар, баруун гараар өгөх дохионы харьцуулсан хүснэгт

9.9. Чиг заах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно. Харин уг дохиог гараар өгсөн бол үйлдлээ эхлэхийн өмнө дуусгаж болно.

9.10. Тоормосны гэрэл нь уг тээврийн хэрэгсэл хурдаа хасаж байгааг анхааруулах бөгөөд хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол жолооч тоормослохын өмнө бусад хөдөлгөөнд оролцогчдод сайтар харагдахуйц байдлаар гараа хажуу тийш сунган дээш доош хөдөлгөнө.

9.11. Чиг заасан дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино.

Мотоциклийн жолооч тоормослох дохиог гараар өгч буй нь

IV. Дуут дохио

9.12. Дуут дохиог зөвхөн дараах тохиолдолд хэрэглэж болно:

V. Гэрэл шилжүүлэх дохио

9.13. Гэрэл шилжүүлэх дохиог өгөхдөө харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн холын ба ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх, өдрийн цагт асааж, унтраах байдлаар үйлдэнэ.

9.14. Гэрэл шилжүүлэх дохиог дараах тохиолдолд хэрэглэж болно:

9.15. Гэрэл шилжүүлэх дохио нь бусад жолоочийн нүдийг гялбуулахаар бол хэрэглэхийг хориглоно.

VI. Ойрын гэрэл

9.16. Өдрийн цагт дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцоно:

VII. Тээврийн хэрэгслийн таних тэмдэг

9.17. Энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан хэмжээ, өнгө, загварын дагуу үйлдсэн таних тэмдгийг уг хавсралтад дурдсан тээврийн хэрэгсэлд байрлуулж тухайн жолооч, зорчигч, тээврийн хэрэгсэл, тээж яваа ачааны онцлогийг хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж анхааруулах зорилгоор хэрэглэнэ.

Бүлгийн гол санаа

1. Анхааруулах дохио давуу эрх ОГТ олгохгүй — болгоомжлох үүргээс чөлөөлөхгүй.

2. Ослын зогсолтын тэмдэг: суурин газарт 15 м, гадна 30 м, тууш замд 50 м.

3. Чиг заах дохиог үйлдлийн ӨМНӨ өгч, дуусмагц зогсооно.

Дараагийн бүлэг → Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх