Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

Арван дөрөв. Түр ба удаан зогсох

Хаана зогсох вэ

14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө.

5.17 «Зогсоол» тэмдэг бүхий талбай ба хашлага унуулж зогсох хориотой жишээ

14.2. Тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн захыг дагуулан зогсоох тохиолдолд зөвхөн нэг эгнээгээр цувуулан байрлуулна. Харин хоёр дугуйт тээврийн хэрэгслийг автомашины өргөнөөс илүү гаргахгүйгээр ташуу байрлалаар (зорчих хэсгийн захад өнцөг үүсгэн) буюу хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлэн зогсоож болно. Мөн хөвөө болон зорчих хэсгийн өргөсгөсөн талбайд тээврийн хэрэгслийг зорчих хэсэг рүү оруулахгүйгээр ташуу байрлалаар зогсоохыг зөвшөөрнө.

Тайлбар: Зорчих хэсгийн захад зогсож байгаа тээврийн хэрэгслийн харалдаа ард буюу урд нь орж зогсоохдоо уг тээврийн хэрэгсэлд хөдөлгөөн эхлэх боломжтой байх хоорондын зайг үлдээнэ.

Цуваа зогсолт, мотоцикл ташуу зогсох, зогсож буй тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай

14.3. Зогсоолд байрлуулах хэлбэр буюу байршлын хилийг 7.6.а–7.6.и нэмэлт тэмдэг буюу 1.1 тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн дагуу тээврийн хэрэгслийг байрлуулж зогсооно. 7.6.б, 7.6.в, 7.6.е–7.6.и нэмэлт тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоцикл, мопед, унадаг дугуйг зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний зам дээр гаргаж (унуулж) зогсоохыг зөвшөөрнө.

1.1 тэмдэглэл, 7.6.а ба 7.6.в нэмэлт тэмдэг бүхий зогсоолын жишээ

14.4. Энэ дүрмийн 14.3-т зааснаас бусад газарт болон мөн 7.4.ж нэмэлт тэмдгээр заасан зориулалтын зогсоол байхгүй газарт унадаг дугуй, мопедыг явган зорчигчийн хөдөлгөөнд саад болгохгүйгээр явган хүний зам дээр зогсоохыг зөвшөөрнө.

14.5. Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0.5 м-ээс илүүгүй зайд шахаж зогсоно.

Автобус буудлын хашлагаас 0.5 м-ээс илүүгүй зайд зогсох

Тээврийн хэрэгслээ орхиж явах

14.6. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.

Өгсүүр буюу уруу замд зогсохдоо дугуйг хашлага руу эргүүлж тулгах, дугуйнд ивүүр тавих

14.7. Суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсоохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсхүл замаас зайдуу газарт зогсооно.

Түр зогсох хориотой газрууд

14.8. Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно:

Уулзвараас 20 м, гарцаас 10 м-ийн дотор зогсох хориотой
Явган хүний гарцын өмнө 5 м-ийн дотор ба автобусны буудал дээр зогсох хориотой
Түр зогсохыг хориглох газруудын 9 жишээ зураг

14.9. Дараах тохиолдолд удаан зогсохыг хориглоно:

14.10. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.

14.11. Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно.

Бүлгийн гол санаа

1. Гол зайнууд: уулзварт 20 м, гарцад 10 м, явган гарцын өмнө 5 м, эсрэг талын машин хүртэл 3 м.

2. Түр зогсох хориотой БҮХ газарт удаан зогсох мөн хориотой.

3. 10 нас хүрээгүй хүүхдийг машинд ганцааранг нь орхиж болохгүй.

Дараагийн бүлэг → Арван тав. Уулзвар нэвтрэх