1 дүгээр хавсралт · Замын тэмдэг
Нэг. Анхааруулах тэмдэг
1.1. Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна:

1.1 «Төмөр замын хаалттай гарам»

1.2 «Төмөр замын хаалтгүй гарам»

1.3.а, 1.3.б «Төмөр замын гарам»
1.3.а тэмдэг нь нэг төмөр замтай, 1.3.б тэмдэг нь хоёр буюу түүнээс олон төмөр замтай огтлолцсон хаалтгүй гарам байгааг анхааруулна.

1.4.а–1.4.е «Төмөр замын гарамд ойртоно»
Суурин газрын гаднах замд төмөр замын гарам ойртож байгааг давтан анхааруулна.

1.5 «Адил замын уулзвар»

1.6 «Тойрох хөдөлгөөнтэй уулзвар»

1.7 «Гэрэл дохионы зохицуулга»
Хөдөлгөөн нь гэрэл дохиогоор зохицуулагддаг уулзвар буюу явган хүний гарцад ойртож байгааг анхааруулна.

1.8.а, 1.8.б «Огцом эргэлт»
Замын эргэх радиус багатай буюу үзэгдэлт хязгаарлагдмал тохойрсон хэсэгт ойртож байгааг анхааруулна. 1.8.а — баруун гар тийш, 1.8.б — зүүн гар тийш.

1.9.а, 1.9.б «Тахир зам»
Замын огцом тахирласан хэсэгт ойртож байгааг анхааруулна. 1.9.а — эхний огцом эргэлт баруун гар тийш, 1.9.б — зүүн гар тийш.

1.10 «Эгц уруу»

1.11 «Огцом өгсүүр»

1.12 «Халтиргаатай зам»

1.13 «Тэгш биш зам»
Зорчих хэсгийн гадаргуугийн эвдрэл, гэмтэл, бартаа, донсолгоотой хэсэгт ойртож байгааг анхааруулна.

1.14 «Хайрга үсэрнэ»
Тээврийн хэрэгслийн дугуйн доороос хайрга, чулуу шидэгдэж болзошгүй хэсэгт ойртож байгааг анхааруулна.

1.15.а–1.15.в «Зам нарийсна»
1.15.а — зам хоёр талаасаа, 1.15.б — баруун гар талаас, 1.15.в — зүүн гар талаас нарийсахыг анхааруулна.

1.16 «Эсрэг хөдөлгөөн»
Эсрэг хөдөлгөөнтэй зам (зорчих хэсэг)-д шилжихийг анхааруулна.

1.17 «Хурд сааруулагч»
Зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслийн хурдыг сааруулах зориулалт бүхий хиймэл бартаа байгааг анхааруулна.

1.18 «Явган хүний гарц»

1.19 «Хүүхэд»
Зорчих хэсэг рүү хүүхэд гэнэт орж ирж болзошгүй (сургууль, цэцэрлэг, асрамжийн газар, тоглоомын төв гэх мэт ойролцоох) хэсгийг анхааруулна.

1.20 «Унадаг дугуйн зам нийлнэ»
Унадаг дугуйн замтай огтлолцсон хэсэгт ойртож байгааг анхааруулна.

1.21 «Засварын ажил»
Зам дээр ажил хийгдэж байгааг анхааруулна.

1.22 «Мал тууж гарах газар»

1.23 «Ан амьтан»
Зэрлэг ан амьтан гарч ирж болзошгүй хэсэгт ойртож байгааг анхааруулна.

1.24 «Чулууны нурангитай»
Дээрээс шороо, чулуу, цас, мөс нурж болзошгүй хэсэгт ойртож байгааг анхааруулна.

1.25 «Хажуугийн салхитай»

1.26 «Онгоц доогуур ниснэ»

1.27 «Хонгил»
Гэрэлтүүлэггүй хонгил буюу орох хэсгийн үзэгдэх нөхцөл нь хязгаарлагдмал хонгилд ойртож байгааг анхааруулна.

1.28 «Бусад аюултай газар»
Энэ хавсралтад заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий хэсэгт ойртож байгааг анхааруулна.

1.29.а–1.29.в «Эргэх чиг»
1.29.а, 1.29.б тэмдэг нь замын үзэгдэлт хязгаарлагдмал, эргэх радиус багатай хэсэгт, 1.29.в тэмдэг нь Т-хэлбэрийн уулзвар буюу замын салаалсан хэсэгт эргэх чигийг анхааруулна.
Байрлуулах журам
1.2. 1.1, 1.2, 1.5–1.28 тэмдгийг тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэл суурин газрын доторх замд 50 м-ээс 100 м, суурин газрын гаднах замд 150 м-ээс 300 м-ийн өмнө байрлуулна. Зайлшгүй тохиолдолд 7.1.а тэмдгийн хамт өөр зайд байрлуулж, уг нэмэлт тэмдгээр тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг заана.
Хэрэв замын өгсүүр, уруу хэсгүүд залган үргэлжилсэн байвал 1.10, 1.11 тэмдгийг аюул бүхий хэсгийн шууд өмнө байрлуулж болно.
Зорчих хэсэг дээр түр хугацааны ажил хийх тохиолдолд 1.21 тэмдгийг уг хэсгээс 10 м-ээс 15 м-ийн өмнө (7.1.а нэмэлт тэмдэггүйгээр) байрлуулж болно.









1.3. 1.3.а, 1.3.б тэмдгийг төмөр замын гармын шууд өмнө байрлуулна. Ингэхдээ гармын гэрлэн дохиотой хамт нэг тулгуур (шон) дээр, гэрлэн дохиогүй бол төмөр зам хүртэл 6 м-ээс 10 м зайд байрлуулна.
1.4. 1.4.а–1.4.в тэмдгийг замын баруун гар талд, 1.4.г–1.4.е тэмдгийг зүүн гар талд байрлуулах бөгөөд төмөр замын гарам хүртэл хамгийн эхэнд (150 м-ээс 300 м зайд) байрлуулсан 1.1 буюу 1.2 тэмдгийн доор 1.4.а, 1.4.г тэмдгийг, давтан тавьсан 1.1 буюу 1.2 тэмдгийн доор 1.4.в, 1.4.е тэмдгийг, тэдгээрийн хооронд ижил зайд 1.4.б, 1.4.д тэмдгийг дангаар нь тус тус байрлуулна.


1.5. 1.29.а–1.29.в тэмдгийг аюул бүхий газар дээр байрлуулна. Эдгээр тэмдгийг замын ажил хийгдэж байгаа хэсгийг тойрч гарах чигийг заахад нэмэлт байдлаар хэрэглэж болох бөгөөд энэ тохиолдолд тэмдгийг хөдөлгөөн хашсан хаалт дээр байрлуулж болно. Нэг сумтай 1.29.а, 1.29.б тэмдгийг урт зайд үргэлжилсэн эргэлт дээр дөрвөөс цөөнгүй тоотойгоор цувруулан байрлуулна.

1.6. Замын ажил хийгдэж байгаа хэсэгт түр байрлуулсан 1.7, 1.12–1.16, 1.24, 1.28 тэмдгийн дэвсгэр шар өнгөтэй байж болно.

Бүлгийн гол санаа
1. Анхааруулах тэмдэг — гурвалжин хэлбэртэй, улаан хүрээтэй, зөвхөн АНХААРУУЛНА.
2. Байрлуулах зай: суурин газарт 50–100 м, гадна 150–300 м.
3. Замын ажлын үед түр тэмдгийн дэвсгэр ШАР өнгөтэй байж болно.
Дараагийн бүлэг → 1 дүгээр хавсралт · Хоёр. Хориглох тэмдэг
